Clubbing Heritage x Playtime Festival
Берлинд төвтэй олон улсын Scene Clubbing Heritage платформ нь электрон хөгжмийн клубын соёлыг амьд өв хэлбэрээр судалж, баримтжуулан дэлхийн улс орнуудыг холбох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Тус дижитал платформ нь "Playtime Festival"-тай хамтран Ази тив дахь анхны Clubbing Heritage цуврал электроник хөгжмийн клубын соёлын солилцооны арга хэмжээг 2026 оны 5-р сарын 1-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Clubbing Heritage арга хэмжээ нь 5 сарын 1-нд хоёр хэсэгт хуваагдаж явагдах болно. Панел хэлэлцүүлэг болон оройны электроник клуб эвэнт болно. Тус бүрийн тасалбар нь NARBAR-ийн албан ёсны вэбсайтад 29,000₮-өөр борлуулагдаж байна. Тоон хязгаартай тул амжиж тасалбараа аваарай.
Networking Event | Panel Discussion at NARBAR
Berghain клубын resident DJ Function, Шведын DJ продюсер Anthony Linell болон Гүрж улсын Тбилисийн хотын алдарт Bassiani клубын үүсгэн байгуулагч Naja Orashvili болон Queer активист Giorgi Kikonishvili нарын оролцсон маш сонирхолтой олон улсын электроник клубын соёлын талаарх панел хэлэлцүүлгүүд болох гэж байна. Жич, Bassiani клуб нь Berghain--ийн араас дэлхийд хоёрт ордог маш нэр хүндтэй клуб юм. Мөн клубын соёлтой салшгүй холбоотой байдаг LGBTQ төлөөллийн талаар ярих болно.
After Event | Club Night at On’n Off
Панел хэлэлцүүлгийн дараа On’n Off дээр үргэлжлүүлээд Function болон Anthony Linell нар өөрсдийн DJ сетээ хүргэх болно. Мөн Монгол уран бүтээлчдээс Bodikhuu, EID55558.55, TMK болон COOLSCHEISSE нар тус бүр тоглох гэж байна.
Хөтөлбөрийн Хуваарь | 2026.05.01
15:00-16:30 Panel Discussion 1 @ NARBAR
16:30-18:00 Panel Discussion 2 @NARBAR
Орой нь Club Night @On’n Off
21:00-22:00 Coolscheisse
22:00 - 22:30 Eid55558.55
22:30-23:30 Bodikhuu
23:30-01:30 Function
01:30-03:30 Anthony Linell
03:30 - Till end TMK
Supported by
Johnnie Walker (MSM Betastar),
Jagermeister (APU),
Heineken (APU),
Goethe Institut and Instituto Italiano di Cultura.
Мөн өнөө орой буюу 4 сарын 30--нд Clubbing Heritage нээлтийн ивент NARBAR дээр үнэ төлбөргүй болох гэж байна. Электроник хөгжим сонирхдог бол энэ арга хэмжээг заавал ирж үзэх хэрэгтэй.
https://www.instagram.com/scene.clubbingheritage/?hl=en
https://www.instagram.com/playtimefestival/?hl=en
Сэтгэгдэл үлдээх