"Michael" кино нээлтээ хийснээс хойш ердөө 48 цагийн дотор зардлаа нөхжээ

.Graph
2026-04-30

Энэ сарын сүүлээр буюу 4-р сарын 24-ны өдөр олны хүртээл болсон попын хаан  Майкл Жексоны намтраас сэдэвлэсэн "Michael" кино нээлтийн долоо хоногийн орлогоороо дээд амжилт тогтоогоод байна. Тус кино дотооддоо 97 сая ам.долларын орлого олсон бол дэлхий даяар 217.3 сая ам.доллар олжээ.

Тус бүтээлийг Америкийн "GK Films" продакшн "Lionsgate Films" компанитай хамтран бүтээжээ.

Домогт алдартны дүрийг түүний ах Жермейн Жексоны хүү Жаафар Жексон бүтээжээ. Энэ нь түүний хувьд анхны кино болон анхны гол дүрийн ажил юм. "Michael" кино анх 2025 онд цацагдахаар төлөвлөгдөж байсан ч хойшилсоор ийнхүү нээлтээ хийлээ. 

Уг киноны төсвийг ойролцоогоор 200 сая ам.доллар гэж тооцсон бөгөөд нээлтээ хийснээс хойш ердөө 48 цагийн дотор уг зардлаа нөхөж чаджээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe