“Оюу толгой” компанийн 2026 оны нэгдүгээр улирлын тайлангаас онцлох нь
Татвар хураамж ба бусад төлбөр
“Оюу толгой” компани энэ оны эхний улиралд нийт 2.2 их наяд төгрөгийн татвар, хураамж болон бусад төлбөр төлжээ. Энэ нь “Оюу толгой” компани тухайн улирлын улсын нэгдсэн төсвийн татварын нийт орлогын 37.3 хувийг дангаараа бүрдүүлж байна гэсэн үг юм.
Дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө
2026 оны нэгдүгээр улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 4 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 43.3 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.
Мөн үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 2010 оноос хойш 59.8 их наяд төгрөг зарцуулжээ.
Монгол ажилчдын хувь
Олборлолт
Оны эхний улиралд гүний уурхайн зэс болон алтны үйлдвэрлэл шинэ дээд амжилт тогтоож, тус бүр 10 гаруй хувиар давуулан биелүүллээ.
Ус дахин ашиглалт
“Оюу толгой” компани тайлант хугацаа гэхэд ус дахин ашиглалтаа 80 хувьд хүргэх зорилттой байсан бол үүнийгээ давуулан биелүүлж, дунджаар 86.4 хувьд хүргэжээ.
“Оюу толгой” компани Монгол Улсын хууль, тогтоомж болон холбогдох гэрээнүүдийн дагуу 2013 оноос хойш нийт 226 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрт төлжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралын байдлаар 8.2 тэрбум төгрөг төлжээ.
Сэтгэгдэл үлдээх