“Сэтгүүлч М.Батдорж сан”-гаас жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зохион байгуулдаг билээ. Энэ жил 13 дахь удаагийн уралдаанаа зарлаж, өнөөдөр буюу бассан гарагт ялагчдаа тодрууллаа.
Уралдаанд нийт 40 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг есөн оюутан шалгарчээ.
Өмнөх жилүүдэд “Усны үнэ цэн”, “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа”, “Шинэ монголын тухай”, “Нүүх үү, үлдэх үү”, “Бид”, “Үнэн бүдгэрсэн медиа” зэрэг сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байсан бол энэ жил нэгдүгээр шатны шалгаруулалтыг нийтлэлийн уралдаан болгон өргөжүүлж, “Монгол” сэдвийн дор нийтэл хүлээн авчээ.
Уралдааны тэргүүн байранд СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн гуравдугаар түвшний оюутан О.Дэлгэрхишиг шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн эзэн боллоо.

Мөн СУИС-ийн КТМУС-ийн Сэтгүүлзүй гуравдугаар курсийн оюунтан Ц.Мөнхжаргал, Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн хоёрдугаар курсын оюутан Э.Өгөдэй , Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хоёрдугаар курсын оюутан С.Эгшиглэн, Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн гуравдугаар түвшний оюутан Х.Хатанзориг, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгүүл зүйн дөрөвдүгээр түвшиний оюутан Д.Дэрэм нар тусгай байрын шагнал хүртлээ. 




Сэтгэгдэл үлдээх