УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тэргүүтэй 20 орчим гишүүн Нийслэлийн төсөв болон төслийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Нийслэл хотод эргэлдэж байгаа мөнгөн дүн улсын төсвийн 3/1 байгаа юм. Тийм учраас гишүүд зөв замаар явж байгаа эсэх дээр хянан шалгах сонсголыг хийх ёстой гэдэг дээр санал нэгджээ. Ер нь сүүлийн үед нийслэлийн хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбоотой янз янзын хэргүүд гарч олон нийтийг төөрөгдүүлээд байгаа билээ. Хотын орлогч нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн компаниар дамжуулан 6.6 тэрбум төгрөг гаргасан, НИТХ-ын төлөөлөгч нь өөрийн эзэмшдэг компаниар нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслөөс ажил авсан гэх мэтчилэн. Иргэд эдгээр хэргүүдийг үнэн худлыг ялгахгүй зөвхөн гарчиг уншиж мэдээлэл авч байгаа. Тэгвэл үүнийг ил тод болгож олон нийтэд мэдээлэл өгөх нэг арга нь Ерөнхий хяналтын сонсгол юм.
Ерөнхий хяналтын сонсголыг 15-аас дээш гишүүн гарын үсэг зуран УИХ-ын даргад хүргүүлснээр зохион байгуулах эрх нь үүсдэг. Тусгай хяналтын сонсгол шиг чуулганаар санал хураахгүй. Тусгай хяналтын хороо гэдэг нь Харбины гэрээ, Оюутолгойн гэрээн дээр хийсэн хянан шалгах түр хороо юм.
Сэтгэгдэл үлдээх