Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам намар ашиглалтад орно. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаныхан өнгөрсөн бямба гарагт ажлын явцтай газар дээр нь танилцжээ.
Төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, эхний үе шатны доод бүтцийн ажил 98 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн 40–60 км замыг ирэх намар ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлэв.
Төслийн хүрээнд Багахангай өртөөний өргөтгөл, гүн ухмалын газар шорооны ажил, томоохон төмөр бетон гүүрүүдийн барилга угсралт, авто замтай огтлолцох хэсгүүдийн бүтээн байгуулалт зэрэг гол ажлууд хийгдэж байна. Мөн 300 тэрбум төгрөгийн бондыг амжилттай босгож, санхүүжилтийг шийдвэрлээд байна.
Төмөр зам ашиглалтад орсноор 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэр хотоор биш, зөв гарцаар явдаг болно.
Сэтгэгдэл үлдээх