Playtime festival 2026 тасалбараа хөнгөлөлттэй үнээр авах сүүлийн боломж

.Graph
2026-05-04

Азийн  ТОП 5 хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй “Playtime Festival 2026” наадам долдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Плэйтайм хүрээлэнд нийт гурван өдрийн турш зохион байгуулагдах юм. Тус наадам жил бүр үзэгчийн цар хүрээ, оролцож буй уран бүтээлчид, зохион байгуулалтын хувьд шинэ шатанд гарган ирсэн бөгөөд 2026 онд олон улсын стандартад нийцсэн фестивалийн соёлыг илүү өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Нидерланд, Япон улсын мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах, тайзны хэлбэр дизайн, ерөнхий концепцийг шинэчлэх чиглэлээр олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр үзэгчдэд илүү чанартай, цогц фестивалийн туршлагыг мэдрэх нөхцөл бүрдэж байна. 

Албан ёсны тасалбарыг 30% хөнгөлөлттэй авах сүүлийн боломж

Наадмын тасалбар албан ёсны борлуулагч Shoppy.mn-ээр болон наадмын албан ёсны вэбсайт Playtime Festival-аар тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг хямдралтай авах боломжтой First Release шат өнөөдөр дуусаж гэж байна. Энэхүү шат нь наадмын тасалбарын үндсэн үнээс 30 хүртэл хувиар хямд үнээр худалдан авах сүүлийн боломж юм. Тасалбарын төрлийн хувьд 2 болон 3 өдрийн тасалбарын сонголттой тул үзэгчид өөрсдийн цаг зав, хүсэл сонирхолд нийцүүлэн сонголтоо хийх боломжтой.

Дараагийн шатанд тасалбарын үнэ нэмэгдэх тул Playtime Festival-ийг хамгийн таатай нөхцөлөөр мэдрэхийг хүсвэл яг одоо тасалбараа худалдаж авахыг зөвлөж байна. 

Үүний зэрэгцээ тасалбарын бодлого илүү ил тод, ойлгомжтой зарчимд шилжсэнээр бүх үзэгчдэд ижил нөхцөлөөр оролцох боломж бүрдсэн нь онцлог юм. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд хамтрагч байгууллагуудаар дамжин хэрэгждэг хөнгөлөлт, урамшууллын бодлогыг бууруулж, зөвхөн наадмын зүгээс санал болгож буй шинэ бодлого, хөнгөлөлтийн нөхцөлөөр үзэгчдэдээ үнэ цэнийг бодитоор мэдрүүлэхийг зорьжээ.

earth.music.art.love

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe