Туулын хурдны замын баталгааг СЗХ үгүйсгэв

Г.Энэбиш
2026-05-05

УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл Санхүүгийн Зохицуулах Хороонд “Туулын хурдны зам” төслийн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь эрхзүйн чадамжтай эсэх талаар албан бичиг илгээжээ. Тус албан бичгийн хариунд уг даатгалын баталгаа гаргагч Мөнх Даатгал ХХК нь 500 тэрбум төгрөгийн тендерийн баталгаа гаргах боломжгүй, захиалагч талаас уг баталгааны төлбөрийн чадамжтай эсэх талаар СЗХ-оос лавлагаа авч байгаагүй талаар дурджээ.

Гадаад улсын баталгаа гаргагч этгээдийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдээр Мөнх даатгал ХХК оролцсон нь Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуульд зассан Монгол Улсын даатгалын компаниас тендерийн гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах бие даасан үйл ажиллагаанд хамраахгүй болно. Уг худалдан авах ажиллагаатай холбоотой захиалагч талаас Мөнх даатгал ХХК-ийг тендерийн аливаа баталгаа гаргах санхүү төлбөрийн чадамжтай эсэх талаарх лавлагаа тус хорооноос авч байгаа талаар дурджээ. Хороонд ирүүлсэн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар нийт 589 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг нэр бүхий 11 даатгалын компани гаргасан бөгөөд үүний 91 хувь буюу 538 тэрбум төгрөгийн хариуцлагыг давхар даатгалд шилжүүлсэн байдаг. Иймээс таны албан бичигт дурдсан 500 тэрбум төгрөгийн даатгалын баталгааг нэг даатгалын компани дангаараа гаргах санхүүгийн боломжгүй.

Ингээд харвал УИХ гишүүд нэг хуудас цаас гаргаж 500 тэрбумыг шилжүүлсэн гэх гишүүдийн шүүмжлэл баталгаажлаа. Харин төслийн 500 тэрбумыг буцааж авах бус төслийг гацаавал Арбитрт дуудагдана хэмээн хотын дарга Х.Нямбаатар гишүүдийг айлгаад байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe