Ирэх өвөл 150 МВт эрчим хүч дутна. Үлдсэн цөөн саруудад төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй бол ирэх өвөл эрчим хүч хязгаарлахаас өөр аргагүй тухай шинэ сайд Б.Найдалаа мэдээллээ.
-------------------------------------------
Манай улс одоо байгаа эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй яваа. Нэмэх нь жил бүр эрчим хүчний хэрэглээ 10 хүртэлх хувиар өсөн нэмэгдэж байгаа юм.
-Ирэх жил дутагдах эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах вэ? Эсвэл хязгаарлах уу?
-2026 онд хоёр эх үүсвэр ашиглалтад орохоор байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 70 МВт-ын станц барьж байна. Долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нөгөө нь БНХАУ-аас 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүч импортлох дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж байгаа. Үүн дээр нэмэлтээр Засгийн газрын хурлаар шийдвэрлэсэн тогтоолын дагуу 5 газарт сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцыг өвлөөс өмнө ашиглалтад оруулах. Эдгээрийг хийж чадвал нийт 240 МВт сэргээгдэх эрчим хүчний чадал бий болно. Гэхдээ төслүүдэд тулгарч болох эрсдэлүүд бий. Бүх төслүүд илбэдсэн мэт ашиглалтад орчихгүй. Мөн одоо ажиллаж байгаа техник технологио хуваарьт засваруудаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Системийн тохируулгаа бид өвлөөс өмнө сайн хийх хэрэгтэй
-10 аймгийн дулааны станцын ажил бүтэлгүйтсэн. Үүнийг хэрхэн яаж гүйцэтгэхээр болсон бэ?
-Маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Эрчим хүчний салбар 700 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн. Үүн дээр нэмэх нь дизель түлшний үнэ өссөн нь алдагдлыг нэмэгдүүлж байна уу?
-Олон улсад үүссэн үнийн өсөлт манай салбарт дарамт учруулж байна. Манай салбар үүссэн алдагдал хуримтлагдсан мөнгөн дүн бий. Энэ алдагдалтай 2 чиглэлд ажиллана. Иргэн ААНБ дарамтгүйгээр үнийг өртөгт нь хүргэж болно. Өртөг зардлаа бууруулах замаар өртгөө бууруулах. Энэ ажлыг тууштай хийж чадвал төрөөс татаас авдаггүй хэвийн түвшинд оруулж болно.
-Зарлахаар зэхэж буй сэргээгдэх эрчим хүчний 5 төсөл хаана, хэрхэн хэрэгжих вэ?
Энэ төслийг хаана хэрэгжүүлэх байршлаа гаргаад өгчихсөн. ТЭЗҮ тооцоолол дээр ажиллаж байна. Хэн хамгийн хямдаар нийлүүлж чадах вэ гэсэн сонгон шалгаруулалтыг хийж байна. Төсвөөс ямар ч мөнгө гарахгүй. Төслийг нээлттэй сонгон шалгаруулна. Наадамтай зэрэгцээд төслөө зарлана.
-Эрчим хүчний салбарт 17 мянган хүн ажиллаж байна. Аль хэсэг дээр цалин нэмэх вэ?
-Цалинг аль болох нэмэгдүүлэх эргэлзээгүй бодлого баримтлана. Гэхдээ хэн илүү ачаалал авч ажиллаж байгааг зайлшгүй харгалзан үзнэ. Салбарын дундаж цалин 3 сая гаруй байна.
-Манай улс 50 жил атомын цахилгаан станцтай болно гэж ярьж байна. Энэ биеллээ олох уу?
-Монгол улс Атомын цахилгаан станцтай болох ёстой. Хийе гээд өнөөдөр шийдээд маргааш хийчих боломжгүй. Эрчим хүчний системээ бэлтгэх, хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй. Дунд хугацаандаа буюу 10-15 жилийн дараа бид атомын цахилгаан станцтай болно гэж бодлогын түвшинд ажиллах хэрэгтэй.
Сэтгэгдэл үлдээх