Анх 20 жилийн өмнө буюу 2006 оны зургаадугаар сард үзэгчдийн хүртээд болж байсан “The Devil of Wears Prada” киноны хоёрдугаар анги өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 5-р сарын 1-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Загварын ертөнц болон залуу ажилтан, түүний удирдлага хоорондын харилцааны талаар өгүүлдэг тус киноны хоёрдугаар анги нээлтийн амралтын өдрүүдэд Хойд Америкт 77 сая ам.доллар, олон улсад 156 сая ам.доллар олж, нийт дэлхий даяар 233-243 сая ам.долларын орлого олжээ. Нээлтийн амралтын өдрүүдийн үзэлтийн 71 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
“The Devil of Wears Prada 2” киног нээлтээ хийснээс яг долоо хоногийн өмнө попын хаан гэгддэг Майкл Жэксоны намтар "Michael" кино нээлтээ хийсэн юм. Тус кино нээлтийн долоо хоногтоо дотооддоо 97 сая ам.долларын орлого олж, дэлхий даяар 217.3 сая ам.доллар олсон юм. Тус кино өнгөрсөн доло хоногт Хойд Америкт 54 сая долларын орлогоор хоёрдугаарт бичигдсэн нь нээлтийн долоо хоногтой харьцуулахад 44 хувиар буурсан үзүүлэлт юм.
“The Devil of Wears Prada 2” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Энн Хэтэуэйн (Энди Сакс) “Vogue” сэтгүүлийн алдарт эрхлэгч Анна Винтураас сэдэвлэсэн Миранда Пристлиг (Мерил Стрип) гэх хатуу чанга сэтгүүлийн эрхлэгчийн удирдлага дор дахин ажиллахаар ирж байгаа үйл явдлыг харуулдаг.
Киноны нийт зардлыг 100 сая ам.доллар гэж тооцжээ. Анхны “The Devil Wears Prada” кино 2006 онд 27.5 сая ам.долларын орлоготойгоор нээлтээ хийж, дэлхий даяар 326 сая долларын ашиг олж байжээ.
Сэтгэгдэл үлдээх