ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Д.Нямхүү, Д.Бархүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байдаг.
Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл тэдэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болсон даруйд урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл үлдээх