УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгой ХХК-тай хийх гэж буй хэлэлцээрийн талаар тодрууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал:
Монгол Улсын шууд хөрөнгө оруулалтын 50 хувийг Оюу толгой ХХК бүрдүүлж байгаа. Тийм учраас эдийн засагт өгөөжтэй төсөл.
Гэхдээ зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөр, арбитр дээр үүсээд буй маргаан, Онтрэтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, бүхэлдээ Монголын ард түмэн 50 хувийн өгөөжөө хүртэх зэрэг асуудал байгаа.
Тийм учраас ЗГХЭГ-ын сайд Б.Энхбаяраар ахлуулаад, Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүйн сайд С.Амарсайхан, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Хэлэлцээр 12-оос үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байгаа. Бидэнд тодорхой удирдамж байгаа гэж би ойлгож байгаа. Энэ бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ахалсан Түр хорооны тогтоол.
Харин хэлэлцээр хийхэд хэт нээлттэй байж, тактикуудаа олон нийтэд дэлгээд байдаггүй. Тиймээс хатуу баримтлах бодлого зэргээ хэлэх нь зохимжгүй.
Сэтгэгдэл үлдээх