Үндсэн хуулийн цэц дээр гарсан шийдвэр нь одоо бүрэн эрх нь хэрэгжиж буй төрийн тэргүүнтэй хамаарахгүй тухай Ц.Ганзориг: ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга тодруулга гаргажээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах тухай огт хамааралгүй талаар мэдээллээ.
Ц.Ганзориг: 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж тодорхой заасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өнөөг хүртэл “дөрвөн жилийн хугацаа” гэсэн хуучин заалт хэвээр явж ирсэн байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц энэ зөрчлийг арилгаж, Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлж “зургаан жил” гэж өөрчлөх ёстой гэж үзжээ.
Тодорхойлбол, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай биш, харин Үндсэн хуультай зөрчилдөж байсан хуулийн заалтыг засах тухай Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргажээ.
УИХ-аас 2020 онд гаргасан тогтоолоор Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар санаачлах үүргийг өгсөн байдаг.
Сэтгэгдэл үлдээх