Хөөрхөн зүрх ТББ нь 14 турш бэлгийн хүчирхийллийн даван туулагч хүүхэд болон тэдний гэр бүлд сэтгэцийн гэмтэлд суурилсан нийгэм сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээг урт хугацаанд үзүүлж ирсэн билээ. Бид үйлчилгээгээ үйлчлүүлэгч төвтэй энэрэнгүй хүний эрх болон жендерийн мэдрэмжтэй хандлагаар мэргэжлийн ёс зүйг ямагт баримтлан үзүүлсэн.
Гэвч сүүлийн 5 жил гаруй хугацаанд үүсээд байгаа санхүүгийн хязгаарлагдмал нөөц, хүний нөөцийн хүрэлцээгүй байдлын улмаас 2026 оны 7-р сарын нэгний өдрөөс эхлэн дээрх үйлчилгээгээ бүрэн зогсоох болсноо мэдэгдье.
Энэхүү шийдвэр нь манай байгууллагын үнэт зүйлс эрхэм зорилготой нийцэхүй боловч улс төр нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас гаргаж буй хүндхэн шийдвэр болохыг онцлон тэмдэглэж байна.
Жич: Одоогоор үйлчилгээнд хамрагдаж байгаа даван туулагч хүүхэд болон тэдний гэр бүлд үнэ төлбөргүй үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх болно. Бид эрхэм зорилго үнэт зүйлсийнхээ төлөө сэтгэцийн гэмтэлд суурилсан арга зүйг мэргэжилтнүүдэд түгээх бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх бодлогод нөлөөлөх ажлуудыг цаашид хийсээр байх болно.

Сэтгэгдэл үлдээх