Индонезд галт уул дэлбэрч, гурван уулчин амиа алджээ

.Graph
2026-05-08

Өнөөдөр буюу баасан гарагийн өглөө буюу орон нутгийн цагаар 22 цаг 41 минутад Индонезийн Дуконо галт уул дэлбэрч, гурван уулчин амиа алджээ. Тухайн үед 20 гаруй уулчин байсан бөгөөд үлдсэн явган аялагчдыг нүүлгэн шилжүүлжээ. Нас барсан аялагчийн хоёр нь Сингапур иргэн байсан бол нэг нь орон нутгийн иргэн байсан аж. 

Индонезийн Галт уулын судалгааны байгууллага 2024 оны 12 дугаар сараас хойш жуулчид болон уулчдад Дуконо уулын гол тогооноос дөрвөн километр радиусын зайд байх ёстойг анхааруулсан ч тус аяллын баг тус хоригийг үл харгалзан авиралт хийжээ. 

Дуконо бол Индонезийн хамгийн идэвхтэй галт уулын нэг бөгөөд явган аялагчид болон жуулчдын дунд алдартай юм. 

Тус улсын Галт уулын судалгааны төвийн мэдээлснээр, Дуконо галт уул гуравдугаар сараас хойш ойролцоогоор 200 удаа дэлбэрчээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe