Олон эмд тэсвэртэй эпилепси оноштой хүнд тэнэгч мэдрэлийг цочроох төхөөрөмжийг амжилттай суулгалаа

Ч.Соёлжингоо
2024-03-18

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг(УГТЭ) Монгол Улсад анх удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац суулгах мэс заслыг энэ сарын 16-нд амжилттай хийлээ. Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой долоон настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулсан байна.

Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас зургаан настайгаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe