"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо

.Graph
2026-05-11

Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн тэмцээн өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо.

Уг наадамд:

  • Тэргүүн байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тогтохбатын Пүрэвжаргал, \МЗЭ-ийн яруу найрагч\
  • Дэд байранд Пэрэнлэйн Нямлхагва, \МУСГЗ\
  • Гутгаар байранд  Сумьяасүрэнгийн Батзориг, \Яруу найрагч\
  • Тусгай байранд Батдоржийн Жамбалдорж, \Болорцомын эзэн, яруу найрагч\ - Мулцаны Уянсүх, \МЗЭ-ийн шагналт яруу найрагч\нар тус тус шалгарлаа.

Энэхүү наадмыг Завхан аймгийн Нутгийн зөвлөл санаачлан, “Явуухулан сан” болон "Мөнх Огторгуйн Чимэг төв" хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол хэлний яруу тансаг өвийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлч залуу үеийг дэмжин урамшуулах, яруу найргийн ариун гэгээн ертөнцийг олон нийтэд түгээх эрхэм зорилгыг өвөрлөж байна.

Завхан нутгаас төрөн гарсан их найрагчийн оюуны өвийг хүндэтгэн дээдэлж, Монгол яруу найргийн "Мөнгөн хазаарын чимээ"-г үеийн үед цуурайтуулах болтугай. Үг нь мөнхөрч, ухаан нь ундарч, уран бүтээл нь түмэн олны сэтгэлд мөнхөд эгшиглэх болтугай.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe