УИХТГ: Одоогийн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй

.Graph
2026-05-12

“УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээллийг УИХ-ын Тамгын газар албан ёсоор няцаалаа.

Тэд дараах мэдэгдлийг хүргүүлжээ.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.

Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe