АН-ын гишүүд өргөн бариад байгаа ХХОАТ-ыг бууруулж 1 хувь болгох хуулийн төслийг баасан гарагт хэлэлцэх гэж байгаатай холбоотой хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр мэдээлэл өгсөн гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Иргэн Шинэгэрэлийн санаачилгаар ХХОАТ-ыг 1 хувь болгон бууруулах санаачилгыг 6 хоногт 100 мянган хүн дэмжсэн. Энэ хуулийн төслийг энэ баасан гарагт чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Монгол улсын голч цалин 2.2 сая байдаг. ХХОАТ-ыйн бүрдүүлэлтийг харвал 81 хувийг 1 сая иргэний цалингаас бүрдүүлж байна. Ажилтай тогмол орлоготой иргэд цалин хөлс нь өссөнгүй. Харин инфляц өсөж, худалдан авах чадвар нь муудсан. Энэ нь 60 хүртлэх насныхан ямар нэгэн аргаар гадагшаа явж ажиллах сонирхолтой гэсэн судалгаа гарсан байна. Гэтэл иргэдийн худалдан авах муудаж хүнд болж байна. Махны үнэ гэхэд 2 дахин нэмэгдэж 37 мянган төгрөг болчихлоо. Иймээс ХХОАТ-ыг 10 хувийг бууруулж 1 хувь болгон хөнгөлөх ёстой. Иргэдийн гар дээр үлдэх мөнгөн дүн нэмэгдэх юм.
Татварыг өндөр байлгахаас илүү суурийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Татвар бууруулахад үүсэх үүсэх орлогын зөрүүг нөхөх боломжтой. Г.Занданшатарын ЗГ 1,9 их наяд төгрөгөөр зардлаа танаж , бууруулж болж байсан. Одоо төсвийн зарлагыг танах боломжтой. Харин хүсэл байна уу? Гэдгийг бодох ёстой.
УИХ-ын гишүүн Г. Очирбат: Төр барьж байгаа хүмүүс төр мөнгөтэй хүчтэй байх ёстой гэж зүтгэж байна. Үүний эсрэг 30 гаруй гишүүн нийлж төр өөрөө цомхон байх ёстой. Энэ зарчмаар татвараа бууруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Иргэд нь орлоготой байж улс хөгжинө. Гэтэл төр нь томроод, төрийн алба нь данхайж болохгүй. Татварын багц хууль хэлэлцэж байхад НӨАТ хэсгийг хасаж хэлэлцлээ. Иргэдэд чухал хэрэгтэй байсан заалтыг 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын 100 хувийн буцаалтыг олгох хууль 10 сараас хэрэгжих байтал энэ хуулийг хүчингүй болголоо. Энэ бол иргэдийнхээ эсрэг зогсож байгаа үйлдэл
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Яагаад цалин авч баялаг бүтээж: байгаа хүн гэр бүл нь өндөр татварт шийтгэгдээд байгаа юм бэ? Төсөвт хүндрэл учруулах шийдэх олон арга зам бий. Энэ хуулийг баталснаар иргэн бүрд очиж байгаа цалин бодитой өснө. Энэ хуулийг гишүүд нам бүлэг үл хамаарч дэмжиж батлуулж өгөөрэй. Энэ бол цалин авч байгаа иргэн бүрд хамаатай хууль юм шүү
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн. Сонгуулиар бүх намууд татвар бууруулж дундаж давхаргаа дэмжинэ гэж амлаж сонгогдсон. Гэтэл элдэв сан байгуулж мөнгө тараасан ч тэр нь дундаж давхарга ЖДҮ эрхлэгчдээ очоогүйг бид мэдсэн. Иймээс хамгийн бодитой шийдэл бол дундаж давхаргын цалин төсөвт төвлөрүүлэх бус татварыг нь бууруулах нь зөв гэж үзэж байгаа. ХХОАТ-ыг 80 хувийг бага цалинтай иргэд бүрдүүлж байна. Хөдөлмөр эрхлээд төрөөс халамж тэтгэмж аваагүй иргэддээ чиглэсэн бодлого хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Энэ хуулийг батлах юм бол төсөв хүндэрнэ гээд байгаа юм. Иргэдийн амьдрал хүндэрчхээд байна. Авлига хулгайтайгаа тэмц. Сөрөг хүчингүй тоносон хөрөнгийг хураа. Эндээс татвар бууруулах боломжтой. Эсвэл төрийн өмчөө хувьчилж зар. Иргэдийг бүсээ чангал гэж хэлэх эрхгүй. Харин чангарсан бүсийг нь жаахан суллаж өгье гэж энэ хуулийг өргөн барьсан юм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Цалингаасаа ХХОАТ-д 200 мянган төгрөг төлдөг бол 180 мянган төгрөг нь иргэндээ үлдэг л гэсэн хуулийн төсөл. Энэ бол бага дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалах, халаасан дахь мөнгийг нь үлдээх хууль юм. Энэ хэмнэгдэж байгаа мөнгө эргээд зах зээл худалдан авалт болж очно. Үнийн өсөлтөөс болоод иргэдийн цалин орлого 10 хувиар буурчихлаа. Инфляц 11 хувь болчихлоо. Энэ татварын хэмнэлтээс бий болох 2,6 их наяд төгрөг чинь худалдан авалт болж эдийн засагтаа эргэлдэнэ. Ядаж 3кг мах болж өрхдөө үлдэг.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Хүсвэл 7 хоногт 2,3 их наядын хэмнэлт хийж болдог. Төр 55 тэрбумаар түрээс төлж байна гэх мэтээр төрөөс танаж хасах зардлууд бий. Боломж бий харин хүсэл байна уу? Төрийнхөн өөрийнхөө тэжээгчдийг тэжээх гээд улайрч байна. Яахаараа баталсан хуулийг хүчингүй болгож байгаа юм бэ? Төр өөрөө өөрийнхөө хүмүүсийг ажилтай байлгаж гэж улайран дайрч байна.
Тус хуулийн төслийн энэ баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Хуулийн төслийг үзэх бол
Сэтгэгдэл үлдээх