“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбууг чөлөөлж, Б.Чагнаадоржийг томилжээ

.Graph
2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Н.Цэрэнсамбууг чөлөөлж түүний оронд  Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо. Б.Чагнаадорж нь өмнө нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” -ийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа үр бүтээлтэй, мэдэгдэхүйц амжилт гаргаж ажилласан гэж үзээд Эрдэнэс Тавантолгой ХК-ийг удирдуулахаар шийдвэрлэсэн байна. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийн үйл ажиллагааны үр дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 95,6 оноо авч тэргүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн эдгээр үр дүнг харгалзан тооцож, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар сэлгэн томилжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe