Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар үнэлж, дүгнэлт зөвлөмжийг боловсруулжээ.
Энэхүү иж бүрэн үнэлгээний хүрээнд хийгдсэн “Сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл байдал ба жендэрийн тэгш байдал” судалгааны зарим үр дүнгээс танилцуулж байна.
Судалгааны үр дүнгээс харахад сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн том асуудал нь:

Мөн судалгаанд оролцогчдын 62 хувь нь редакцын орчин нөхцөлөө (тоног төхөөрөмж, оффис, ажлын орчин) дундаж болон түүнээс доогуур түвшинд үнэлжээ.
Аюулгүй байдлын үзүүлэлтүүд судалгааны онцлох үр дүнгийн нэг байсан бөгөөд сэтгүүлчдийн 60 орчим хувь нь ямар нэгэн хэлбэрийн дарамтад өртөж байсан гэж хариулсан. Тэдний хамгийн их санаа зовж буй асуудал нь эдийн засгийн тогтворгүй байдал байв.
Түүнчлэн иргэдийн мэдээлэл авах гол эх сурвалж сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк болж буйтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын онлайн платформд зориулж контент бүтээх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдлаа.
Сэтгэгдэл үлдээх