Ховд аймгийн Буянт гол дагуу зүлгэн дээр зусахыг хязгаарлана

Г.Энэбиш
2026-05-14

Ховд аймгийн “Буянт гол”-ын зуслангийн бүсэд хамгаалалтын зурвас татаж зүлгэн дээр гэр бариулж, айл буулгахгүй байх шийдвэрийг гаргахаар зэхэж байна. Тус захирамжаар Буянт голын зүлэг  автомашинтай орохыг хориглох юм байна. Мөн голын эрэг орчмоор хамгаалалтын зурвас байгуулахаар болжээ. Зуны улиралд Буянт гол орчмоор 2000 гаруй айл зусдаг аж.

Ховд аймгийн Буян голоос эхэн адаг орчмоос шинжилгээ авахад гэдэсний савханцар илэрчээ. Зарим айлууд зүлэг ширэг дээрээ зусаж, бохирдуулж талхалж байгааг анхаарах шаардлагатай болоод байсан юм. Нутгийн иргэд зүлэг дээр бетон цутгаж, нүхэн жорлон ухаж зусдаг байна. Нүхэн нь шар усны үерээр голдоо орж ирээд урссан тохиолдол ч гарчээ. Иймээс хүний буруутай үйл ажиллагаанаас гол, зүлэг байгалийн үзэсгэлэнтэй тогтцыг хамгаалахаар Ховдын захирагч мэдээлжээ. албан ёсны захирамж ирэх 7 хоногт албажин нийтлэгдэх аж.

Буянт голын тухай

Буянт гол нь Ховд аймгийн Дуут, Жаргалант, Ховд, Буянт, Мянгад  сумдын нутгийг дайран өндөр уулын, уулт хээрийн, цөлөрхөг хээрийн зэрэг байгалийн хэд хэдэн бүсийг дамжин урссаар Их нууруудын хотгорын ай савд цутгадаг аж.  Хөх сэрхийн нурууны салбар уулс болох Тахилт уулын далайн түвшнээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч, нийт 8366.9 км² талбайгаас усаа цуглуулдаг бөгөөд голын нийт урт 171.8 км болно. Ганц модны гол, Чигэртэй, Рашаант зэрэг том жижиг 20 шахам гаруй гол горхи цутгаж Буянт голын усыг сэлбэдэг байна. 

Буянт голын сав дагуу аймгийн төв болон газар тариалангийн бүсэд усны ашиглалт илүүтэй явагддаг бөгөөд Ховд аймгийн төвийн хойд талаар дайран өнгөрөх Буянт гол нь газар тариалангийн бүс эхлэхээс өмнө хуучин услалтын системийн толгойн барилга “Жанжин боолт”-оос Ховд сум (10, 8, дээд, доод 7-ийн газар), Жаргалант, Буянт сумын (4-ийн газар, Буянт сумын ард талын тариалангийн талбай) газар тариалангийн талбай руу 2 салаалан хуваагддаг. Ховд аймгийн Жаргалант, Ховд, Буянт сумдын 500 гаруй хувь хүн, гэр бүл, аж ахуйн нэгж, хоршоо нөхөрлөлийн 2000 гаруй га талбайг Буянт голын усаар усалгаа хийж, төмс хүнсний ногоо, малын тэжээл, жимсний ургамал тариалж байна.Иймээс тус голыг борхирдуулахгүй байгалийн онгон тогтоцыг хэвээр авч үлдэхээр нутаг орноос дээрх арга хэмжээг авахаар болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe