Ши Жиньпин Тайванийн асуудал хоёр улсыг мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж анхаарууллаа

.Graph
2026-05-14

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хаалттай хэлэлцээ эхний өдрөө үргэлжилж байна. Тэд өнөөдөр болон маргааш хэд хэдэн чухал асуудал хэлэлцэх юм. 

  • Худалдаа
  • Чухал ашигт малтмал
  • Хөрөнгө оруулалт ба зах зээлд нэвтрэх
  • Технологи 
  • Хятадын АНУ-ын бараа бүтээгдэхүүн худалдан авах нь
  • Ираны мөргөлдөөн, Ормузын хоолой
  • Тайваний хурцадмал байдал зэрэг сэдвүүдээр голлон хэлэлцэж байна. 

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Ши Жиньпин Тайванийн асуудал тэднийг зөрчилдөөнд хүргэж болзошгүйг анхааруулж, үүнийг “хоёр улсын харилцаан дахь хамгийн чухал бөгөөд эмзэг асуудал” хэмээн тодорхойлжээ. 

Ши Жиньпин “Хэрэв Тайванийн асуудлыг зөв зохицуулж чадвал хоёр талын харилцаа тогтвортой хэвээр байна. Харин буруу зам руу орвол хоёр улс мөргөлдөөнд хүрч, улмаар Хятад–Америкийн харилцааг бүхэлд нь аюултай нөхцөл байдалд оруулж болзошгүй” гэжээ. 

Энэхүү айлчлал нь Дональд Трампын есөн жилийн дараах тус улсад хийсэн төрийн өндөр хэмжээний айлчлал юм. Трампын бүрэлдэхүүнд бизнес болон технологийн магнатууд багтжээ. Жишээ нь Илон Маск (Tesla/SpaceX ), Тим Күүк (Apple), Женсен Хуанг (Nivida), Ларри Финк (BlackRock ), Келли Ортберг (Boeing) нар юм. 

Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин хэлэхдээ “Хятад, Америкийн худалдааны багууд өнөөдрийн хэлэлцээний өмнө эерэг үр дүнд хүрсэн” гэжээ. Мөн тэрбумтан, бизнес эрхлэгч Илон Маскаас уулзалтууд хэр болсон талаар сэтгүүлчид асуухад тэрээр "Гайхалтай" гэж хариулжээ.

Өнгөрсөн жилийн огцом гаалийн татварын дараа хоёр улс түр зуурын эвлэрэлтэй хэвээр байгаа бөгөөд тарифын асуудал хэлэлцээрийн гол сэдэв байх төлөвтэй байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe