БНХАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтын гол сэдвүүдийн нэг бол Тайванийн хурцадмал байдал юм.
Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд өөрийн улстай нэгтгэхийг хүсэж, тусгаар тогтнолоо зарлахгүй байхыг шаарддаг бол АНУ тэднийг тусгаар улс болох ёстой гэж зарлаагүй ч батлан хамгаалах салбарт нь дэмжлэг үзүүлж ирсэн юм.
Бараг хоёр цаг үргэлжилсэн хаалттай уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ши Жиньпин Тайванийн асуудлыг “хоёр улсын харилцаан дахь хамгийн чухал бөгөөд эмзэг асуудал” хэмээн тодорхойлж, байдал буруу тийш эргэвэл хоёр улсын харилцаанд сүйрэл ирэх тухай ярилаа.
Харин Тайвань энэхүү уулзалтыг чих тавин хүлээж суугаа юм.
Хэдхэн хормын өмнө Бээжинд болж буй дээд хэмжээний уулзалтын талаар Тайванийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мишель Лигээс асуухад “АНУ Тайванийг дэмжиж байгаагаа дахин дахин мэдэгдсэнд талархаж байна” гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх