АНУ, Канад, Мексик гурван улсын хамтран зохион байгуулж буй “FIFA World Cup 2026” буюу хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний завсарлагаанаар алдарт Мадонна, Шакира болон BTS хамтлаг үзүүлбэр үзүүлэхээр болжээ.
Тус наадмын финалын завсарлагаа Супер боулын Half-time шоу хэв маягтай байх бөгөөд долоодугаар сарын 19-нд Нью Жерси мужийн "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Энэхүү шоу 11 минут үргэлжлэх аж.
Шоуг Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин зохион байгуулж байна. Харин нээлтийн ёслолд Кэти Перри, Лиса, Рема, Тайла зэрэг уран бүтээлчид оролцоно.
Сонирхуулахад, Колумбын поп од Шакира ДАШТ-ий сүлд дуу болох “Dai Dai” дуугаа өнөөдөр буюу пүрэв гарагт цацах юм. Нигерийн дуучин Бурна Бойтой хамтарсан энэхүү бүтээл нь Итали хэллэг бөгөөд “явцгаая”, “алив ээ” гэх утгыг агуулж байгаа юм байна.
Эргэн санахад, 49 настай супер од өмнө нь Өмнөд Африкт болсон 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Waka Waka”-г дуулж байсныг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.
Сэтгэгдэл үлдээх