Эмнэлгүүдийн ашигладаг программ хурууны хээ уншигч дан системтэй холбогдоогүй байжээ

.Graph
2026-05-15

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: "Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаанд намайг үнэхээр шоконд оруулсан. Лавлагаа шатны болон анхан шатны эмнэлгүүдэд эмч бүрийн урд компьютер байдаг. Эмч нар өвчтөнөө үзээд оношоо компьютерт шивж оруулдаг. Мөн хурууны хээ уншигч төхөөрөмж ашигладаг.  Иргэн хурууны хээгээ уншуулахад бид өмнө нь тухайн системийг танилт, нэвтрэлтийн бүрэн баталгаажуулалттай гэж ойлгож ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэн Э.Батшугарын хурууны хээ мөн эсэхийг систем таньж баталгаажуулаад үүний үндсэн дээр ЭМДС-д иргэн Э.Батшугарыг үзсэн, ийм онош тавьсан гэсэн мэдээлэл очиж, гүйцэтгэлийн санхүүжилт олгогддог гэж боддог байсан.

Гэтэл бодит байдал дээр тэр хурууны хээ уншигч нь тухайн хүний хурууны хээ мөн эсэхийг шалгадаг танилт, баталгаажуулалтын системгүй байсан. Өөрөөр хэлбэл, Дан системтэй холбогдоогүй явж ирсэн байна.

Харин үүнийг бид саяхан бүрэн холбосон. Үүнээс болж эмнэлгүүд дээр зөрчил гарч байсныг үгүйсгэх аргагүй. Илүү олон хүн үзсэн мэт бүртгэх, өвчтөний регистрийн дугаарыг оруулаад эмч өөрийнхөө хурууны хээг уншуулдаг байсан байж болзошгүй байна. Ингэснээр иргэдийн мэдээлэл баталгаажиж, мэдээлэл нь ЭМДС-д очдог болсон” гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe