Ногоон эрчим хүчний чиглэлээр Японы улстай хамтран төсөл хэрэгжүүлнэ

.Graph
2026-05-15

Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд Япон Улсад 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Шадар сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд болон эрчим хүч, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтаж байна.

Шадар сайдын энэ удаагийн айлчлалын гол зорилго нь эрчим хүчний төслүүд, ялангуяа ногоон эрчим хүчний чиглэлээр Японы талтай санал солилцох, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой яриа хэлэлцээрүүд өрнөж байна.

Мөн “Эрчим хүч ба банк санхүү” сэдвийн хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын чуулганыг Токио хотноо өнөөдөр зохион байгуулж байна. Япон Улсын талаас 250, Монголын талаас 50 орчим компани, бизнесийн байгууллагын төлөөллүүд оролцсон ажил хэрэгч уулзалтууд хийгдэж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга М.Кихара, Эдийн засгийн өсөлт, нийгмийн хамгааллын шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд М.Киүчи, Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайдтай Т.Ино нартай уулзаж хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, эрчим хүч, банк санхүүгийн шинэ хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцож, бодит төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe