ХИС нь стратеги бодлогынхоо хүрээнд Их Британийн “Certive Limited” байгууллагын хөндлөнгийн аудитад орж, олон улсын боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны ISO 21001:2025 стандартын гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр ХИС сургалтын үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоогоо олон улсын жишигт бүрэн нийцүүлж байгаа юм. Ингэснээр суралцагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, төгсөгчдийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг баталгаажуулах боломж бүрдэж байна.
Өнөөдөр буюу лхагва гарагт тус сургуулийн хамт олонд энэхүү стандартын гэрчилгээг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Дэд консул хатагтай Дэбби Чилкот гардуулж өглөө.
Сэтгэгдэл үлдээх