Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

.Graph
2026-05-16

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр "Хүчит шонхор" захад ажиллаж, махны үнэ, нийлүүлэлтийн талаар иргэдтэй уулзаж махны нөөц бүрдүүлэлт хангалтгүйн улмаас шинэ махны үнэ өнгөрсөн жилээс 50 орчим хувь нэмэгдэж, нөөцийн мах олдохгүй байгаа талаар худалдаа эрхлэгч болон иргэдтэй уулзан нөхцөл байдалтай танилцсан юм.

Энэ үеэр "Би нийслэлийн Засаг даргад асар гомдолтой байгаа. Яагаад гэвэл ард түмний амьдрал ийм хүнд байхад зүгээрбайсан бродюр солиод байсан. Би энэ нөхөрт хариуцлага тооцно" гэсэн  Тэгвэл энэ ярианаас хэдхэн цагийн дараа Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шалгуулах талаараа мэдэгдлээ.  

Ерөнхий сайд Н.Учрал хууль хяналтын байгууллагуудын удирдлагатай уулзаж Нийслэлийн төсөл хөтөлбөрүүд болон мах бэлтгэлийг шалгахыг үүрэгдлээ. Энэ дагуу яаралтай Тусгай Ажлын хэсэг байгуулж, хотын бүх төсөл, тендерийг шалгахыг АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe