Х.Нямбаатар: Эхлээд ажил хийж сур Н.Учрал пацаан минь!

Г.Энэбиш
2026-05-18

Ерөнхий сайд хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлснөө зарласны дараа Х.Нямбаатар өөрийн цахим хаягаар лайв хийж мэдэгдэл хийлээ. 10 гаруй минут үргэлжилсэн тус бичлэгийги бичвэр болгонбүрэн  хүргэж байна. 

      Х.Нямбаатар: Туулын хурдны замыг хүчээр зогсоосон. Туулын хурдны зам 2027 оны 11 сард ашиглалтад орох байсан. Энэ үйл явдал гэрээний дагуу ОУ-ын шүүхийн маргаан үүснээ. Хохирлыг буруутай шийдвэр гарсан хүмүүс нь үүрнэ биз. Н.Учрал ерөнхий сайд болоод ганцхан ажил хийсэн. Надтай ноцолдсон. Ажлаа хийж лайв хийдгээ боль, бүх төсөл хөтөлбөрөө зогсоо гэсэн. Би очсон газартаа ажлыг хийж, босгож ирсэн. Унагаж үзээгүй. 2023 оны 9 Ногоон автобусны асуудал үүсэж хүндрэхэд намайг хотын дарга бол гээд би сайд, УИХ-ын гишүүнээ ажлаасаа буугаад нийслэл дээр ирсэн.

Намайг ажил авахад гудамжиндаа автобус нь шатдаг, давс хужрын хэрүүлтэй, халтиргаа гулгаа нь дийлдэхээ больсон, агаарын бохирдол нь тартагтаа тулсан хотыг хүлээн авсан. Бид хотын утааг элдвэрээрээ хэлүүлж 30 хувиар буурууллаа. Авто замын түгжрэлийг 11 хувиар бууруулсан. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Сэлбэ гээд төслийг 35 гаруй хувьтай явж байгаа.

Бонд идсэн гэж сөрөг сурталчилгаа хийгээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд бондын мөнгө нийслэлийн дансанд 1,6 их наяд төгрөг, төрийн сангийн дансанд 700 тэрбум төгрөг хадгалагдаж байгаа. Ажил хийдэг газрын орлого нэмэгдэж, ажил нь төлөвлөгөө ном журамтай байдаг юм. Н.Учрал дүүд хэлэхэд эхлээд ажил хийж сурах хэрэгтэй.

    Хүн бүрийн сонгуулийн ялалтыг хулгайлаад чи хол явахгүй ээ.

Чи 2024 оны Л.Оюун-Эрдэнийн ялалтыг хулгайлж чи наанаа сууж байгаа. Мөн 2024 10 сарын НИТХ-ын ялалтыг хулгайлах шийдвэр гаргаж байх шиг байна. Би олон зүйл ярихгүй. Би ажил хийе гэж боддог хүн. Хийсэн ажлаа дуусгая гэж боддог хүн. Авто зам, Явган замыг нь шинэчилье. Бордюр ярьж пи ар хийх лайвчдад захиалга өгсөн хүн нь Учрал юм байна.

Нэг газраа дахиж бордюр сольсон юм байвал тэрийгээ нотлох хэрэгтэй. Нотолж чадахгүй бол чи надаас уучлал гуйгаарай. Явган замыг 50-100 жилийн настай боржин чулуугаар хийж байгаа юм.

Би туулын хурдны замтай холбоотой нэг ч үг дугараагүй байгаа шүү. 350 тэрбум төгрөг нь төсөл гүйцэтгэгч компанийн дансанд байгаа. 150 тэрбумыг нь 380 удаагийн гүйлгээгээрээ баталгаажна. Хуулийнхан тогтоочихсон. Хэн нэгний халаас руу ороогүй. Чи бантсандаа намайг чөлөөлж байгаа. Х.Нямбаатарын нэр хүнд минийхээс илүү гарчихлаа гээд энэ төслийг зогсоосон. Өөр төслүүд дээр хулгай зэлгий байгаа гэвэл ОУ-ын байгууллагуудтай яриарай. Өөр ямар төсөл дээр мөнгө завшсан юм. Би чамайг хар нялхаас чинь мэднэ. Чи улс орон удирдаж чадахгүй. Чи нэг дүүрэг орон нутгийн сонгуульд ялуулж үзээгүй алиа бацаан байхгүй юу. Нийслэлд ганцхан чиний удирдсан Сүхбаатар дүүрэг сонгуульд ялагдсан. Чи бусдын татаас дэмжлэгээр төрийн бүх албыг хашиж байна шүү.

Цахимын сайд, хэрэг эрхлэхийн газар, тэргүүн шадар сайд, УИХ-ын дарга, ерөнхий сайд гээд... Чи энэ хугацаанд юу хийсэн юм. Худлаа ярих болгонд чинь тэвчиж өнгөрөөсөн. Цахим шилжилтийг чи биш би хийсэн. Битгий худал ярь. Би ХЗДХ-ийн сайд байхдаа холбогдох хуулиудыг их хурлаар батлуулсан юм. Оронагийн санхүүгийн моделийг бид хийж дараахан нь батлагдаж байсан. Олон жил хулгай хийж, худлаа ярьж хол явахгүй. Монгол улсад хууль цааз, төрт ёс гэж байдаг бол хоёулаа тултал нь явъя. Чи чаддагаар хууль хяналтын газруудыг дуудсан байна. Х.Нямбаатарын бүх хүмүүсийг хорь гэсэн байна.

Чи зовлого хорьж чадахаас зориг зүрхийг нь хорьж барахгүй бацаан аа!

2500 тонн мах алга болчихсон гээд байна. Тэрийгээ нотлоод хэн нэгэнд ял өгөөрэй. Би тэр 2500 тонн махыг чинь гэртээ аваачаад нуучихсан юм уу, Дэнжийн мянгын махны үнэд би ямар хамаатай юм. Дизелийн үнэ, ормузын хоолойд би дайн дэгдээж, инфляц өсгөсөн юм уу. Аудит ороод намайг шалгачихсан. Ямар ч зөрчилгүй гээд дүгнэчихсэн. АТГ дээр би бүх баримтаа авч очоод, тайлбараа өгч байгаа.

Монгол улс хөгжихгүй байгаа шалтгаан ажил хийе гэсэн хүмүүс ховордчихсон цаг. Гэр хорооллыг орон сууцжуулах, автомашины импортыг хязгаарлах хуулийг батлуулж хэрэгжүүлж байгаадаа би бахархдаг. Трамбай 2 жилд ашиглалтад орно.

 Чи гурил будаагаа яая гэж байж төсөл хөтөлбөр хэрэггүй гэсэн байна. Ийм алсын хараагүй ерөнхий сайд хараагүй. Чи намайг барахгүй ээ.Чам шиг хүнээр монгол улсыг удирдуулж байхаар зүрхтэй, туршлагатай хүмүүс удирдаасай. Би дараагийн удаа сангийн яамны бодит тоон мэдээллийг хэлнэ ээ. Тогтворжуулалтын сан хоосон байгаа. Төсвийн орлого тасарчихсан байгаа. Намайг огцруулж байгаад төсвийн тодотгол хийж, хуулийн хулгай баахан юм бантагнуулах гэж байна. Улаанбаатарчууддаа хандаж хэлэхэд би тангаргаасаа няац, ажлаасаа шантарч үзээгүй. Иймээс би уушгиныхаа 3 судсыг тасартал Н.Учралтай би үзэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe