Иран улс түүхэндээ хамгийн их цаазын ял оноож, Хятадын араас бичигдэж байна

.Graph
2026-05-18

Иран улс өнгөрсөн жил дор хаяж 1639 хүнийг цаазаар авсан нь 1989 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр тоо болохыг ТББ-ууд мэдээллээ.

Тус улсад цаазаар авах ялыг дүүжлэх замаар гүйцэтгэдэг бөгөөд ихэвчлэн үүрээр үйлддэг байна. 

Норвегид төвтэй Ираны хүний ​​эрхийн байгууллага (IHR) болон Парист төвтэй Цаазаар авах ялын эсрэг хамтдаа (EPCM) байгууллагуудын тайланд дурдсанаар, Иран 2024 онд нийт 975 цаазаар авах ял гүйцэтгэсэн бол 2025 онд энэ дүн 68 хувиар өсжээ. 

Энэ нь 36 жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоо бөгөөд тэд өдөрт дунджаар дөрвөн хүн цаазаар авсан байна. 

ТББ-уудын хэлснээр, ял сонссон 1639 хүний ​​795 нь хар тамхитай холбоотой хэргээр шийтгүүлжээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 747 хүн хүн амины хэргээр шийтгүүлсэн ба мөн өнгөрсөн оноос 79 хувиар өссөн үзүүлэлт болохыг баталжээ.  Өөрөөр 37 хүн бэлгийн хүчирхийллийн хэргээр яллагджээ. 

Үүнээс гадна  2025 оны байдлаар хамгийн багадаа 48 эмэгтэйг цаазаар авсан нь 2024 онтой харьцуулахад 55 хувиар өссөн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр тоо болжээ. 

Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн АНУ-Ираны мөргөлдөөнөөс хойш тус улс дор хаяж 32 улс төрийн хоригдол цаазаар авсныг НҮБ баталгаажуулжээ. 

Тус байгууллагын хийсэн тооцооллоор энэ жилийн ялын тоо өнгөрсөн оныхоос ч өндөр байх магадлалтай гэж үзэж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe