Монгол Улс зэс, газрын ховор элементийн арвин нөөцөөрөө дэлхийд “моод”-нд ороод байна. Хоёр хүчирхэг гүрэнтэй хил залган оршдог ч гуравдагч хөрш АНУ, ХБНГУ, БНСУ зэрэг улстай ховор элементийн асуудлаар түшиглэх болов.
Ховор элемент гэж юу вэ?
- Газрын ховор элемент нь иттри ба 15 лантанидын элемент (лантан, церий, празеодим, неодим, промети, самари, европий, гадолини, тербий, диспрозий, голми, эрби, тулий, итербий) зэрэг химийн элементүүд юм.
- Газрын ховор элементийг салхин турбины соронз, нарны зай зэрэг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх олон төрлийн технологид ашигладаг. Хамгийн гол нь газрын ховор элемент нь XXI зууны өндөр технологийн гол түүхий эд болж байна.
- Неодим, празеодим зэрэг газрын ховор оксидууд нь соронз, онгоцны хөдөлгүүр, тусгай шилний технологид ашиглагдаж байгаа тул эрэлт өсөх төлөвтэй байна.
- Монгол Улс зэс, нүүрсний нөөцөө бүрэн ашиглаж байгаа ч газрын ховор элементийн олборлолт дөнгөж эхэлж байна.
- Газрын ховор элемент, лити, кобальт зэрэг ашигт малтмалын эрэлт ирэх 10 жилд 600% өсөх төлөвтэй байна.
Монгол Улсын ГХЭ-ийн нөөц
- Дэлхийд тогтоогдсон ховор элементийн нөөцийн 16% дангаар бүрдүүлдэг.
- Энэ нь дэлхийд БНХАУ-ын дараа 2-т орох үзүүлэлт юм.
- Монгол Улсад газрын 16 төрлийн ховор элемент бий.
- Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүрэгтэй гэх мэт хэд хэдэн газрын ховор элементийн орд, 80 гаруй илэрцүүд байна.
Халзан Бүргэгтэйн орд
Халзан Бүрэгтэйн ордын бүртгэлтэй нөөц нь 1.4 сая тонн байна.
Энэ нь Дэлхийн нөөцийн 1.1% юм.
Одоогоор хамгийн эрэлттэй байгаа газрын ховор хүнд элементийн орд гэдгийг судлаачид онцолж байна.
Газрын ховор элемент гадаад харилцаанд
- АНУ-тай онц чухал ашигт малтмал, ялангуяа газрын ховор элементийн олборлолтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцов.
- БНСУ-тай Солонгостой хамтарсан газрын ховор элементийн судалгааны төвийг байгуулах ажил албан ёсоор эхлэв.
- ХБНГУ-тай газрын ховор элементийн олборлолтод хамтран ажиллах талаар хэлэлцсэн.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нисгэгчгүй онгоц, цахилгаан машин, квант компьютер зэрэгт ашигладаг ховор элемент нь "21-р зууны газрын тос болно" гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх