Бяцхан модел И.Гэгээ "International Model Awards 2026" тэмцээний хүүхдийн ангилалд шилдэг таван моделийн нэгээр шалгарсан байна.
Тус тэмцээн энэ сарын 15-нд "Асем Хүн Театр"-т зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 208 хүүхэд оролцсон байна.
"International Model Awards" манай улсад 2 дахь удаагаа зохион байгуулагджээ.
И.Гэгээгийн хувьд Нийслэлийн ЕБ-ын нэгдүгээр сургуулийн Ш.Хишигсүрэн багштай 1в ангийн сурагч юм. Түүний дараагийн зорилго маргааш зохион байгуулж буй үндэсний "Бяцхан мисс 2026" тэмцээн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
Сэтгэгдэл үлдээх