Оюу толгойн олборлолттой холбоотой зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөр, арбитр дээр үүсээд буй маргаан, Онтрэтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК, түүний үндсэн хувьцаа эзэмшигч Рио Тинто компани хооронд уулзан тохиролцож байна.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал хэлэлцээрийн анхны "сайн мэдээг" дуулгалаа.
Тэр "Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг Оюу толгойн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж чадлаа. Мөн төлбөрийн давхардлыг арилгах үр дүнд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум долларын төлбөрийн зардал бууруулах сайн мэдээ. Мөн Монгол Улсын талын хүртэл өгөөж 1.5 тэрбум доллароор өсөн нэмэгдэх үр дүнд хүрлээ" хэмээн мэдэгдэв.
Н.Учрал энэ сарын 8-нд мэдээлэхдээ 12-оос хэлэлцээр эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл 7 хоногийн дараа эхний үр гарч байна. Цаашид илүү үр дүнд хүрэхийн тулд хичээн ажиллах болно гэдгээ Засгийн газрын тэргүүн илэрхийлээд байна.
Сэтгэгдэл үлдээх