Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Эбола вирус дэгдсэний улмаас дор хаяж 131 хүн нас баржээ. Мөн 513 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, Бундибугё төрлийн вирусээр үүссэн энэ дэгдэлт нь цар тахлын хэмжээнд хүрээгүй ч Конготой хуурай газраар хиллэдэг орнуудад халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлснээр, Угандад мөн хоёр тохиолдол батлагдаж, нэг иргэн нас барсан байна.
Конгод гарсан дэгдэлтийн үеэр зургаан америк иргэн халдвар авчээ.
Энэхүү вирус анх 1976 онд гарч байсан бөгөөд оргил үе нь 2014-2016 он байжээ. Тухайн үед Баруун Африк, Гвиней, Сьерра-Леон, АНУ, Их Британи, Итали зэрэг хэд хэдэн оронд тархаж, нийт 11.325 хүний аминд хүрсэн удаатай.
Сэтгэгдэл үлдээх