ТӨК-ийн захирлаар давхар ажиллаж байгаа НИТХ-ын төлөөлөгчдийг Цэцэд өглөө

.Graph
2026-05-19

Эдийн засагч Ц.Лут-Очир НИТХ-ын 45 төлөөлөгчийн 28 нь ТӨК-ийн захирал хийж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил мөн эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д гомдол гаргалаа.

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд төрийн өндөр албан тушаалтан хувийн болон бусад орлого олох үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарласан заалтууд бий.

Гэвч НИТХ-ын төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар тус хуулиудын хэрэгжилт практикт ямар хэмжээнд хангагдаж буй нь тодорхой бус байдаг.

Орон нутгийн Хурлын төлөөлөгчид нь сонгуулийн зарчмаар сонгогддог хагас цагийн ажилтан тул бусад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг шууд хориглодоггүй. Харин тэдгээрийн хяналтад өртөх төрийн өмчит компанид удирдах албан тушаалд ажиллахыг өнөөг хүртэл тодорхой зохицуулсан заалт байхгүй нь маргааны эх үндэс юм.

Үндсэн хуулийн цэц гомдлыг хүлээн авмагц цэцийн гишүүн урьдчилсан шалгалт хийж, маргаан үүсгэх эсэхийг тогтоодог. Хэрэв маргаан үүсгэвэл бага суудлын хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргана. Цаашлаад асуудал нь дунд, эсхүл их суудлын хуралдаанд дэвшиж болзошгүй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe