Д.Мөнххуяг: Б.Саранцэцэгийг хорьж цагдсан зүйл байхгүй

.Graph
2026-05-19

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарын удирдлага дор ажиллаж байсан Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Саранцэцэгийг өглөө гэрийнх нь гаднаас дөрвөн хүн баривчлан авч явснаас хойш сураггүй байна, саатуулан шалгаж байна гэх мэдээлэл Tsahiur.mn болон Mongolic гэх олон нийтийн мэдээллийн сувгуудад байршжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнххуягаас тодрууллаа.

"Тус иргэнийг хорьсон, баривчилсан зүйл байхгүй. Хуульд заасан шаардлага, нөхцөл бүрдсэн үед л хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилдаг, саатуулдаг асуудал бий. Энэ тохиолдол аль нь ч биш. Хуульд заасны дагуу ажлын цагаар мэдүүлэг л авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, прокурорын зөвшөөрөлгүй учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн тайлбарлалаа.

Харин нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл бэлтгүүлэн, олон нийтийн сүлжээнд хуурамч хаягуудаар түгээн ажилласан асуудлаар мөрдөн шалгасан байж болзошгүй байна.

Мөн энэ үеэр сатуулагдсан "М" гэгч нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын нэр бүхий ажилтнуудын санхүүжилттэйгээр дээрх мэдээллийг тарааж байсан тухайгаа мэдүүлж, хэргээ хүлээсэн. Энэхүү зохион байгууллттай хэрэгт оролцсон гэх Сэлбэ дэд төвийн ажилтан "З" нь өнөө өглөө Хятад улсруу оргон хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe