Өнөөдөр /2026.05.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУ-ын эдийн засгийн тулах цэг болсон банк санхүүгийн салбарын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч төрийн дээд одон медаль Гавьяат эдийн засагч шагналаар шагнагдлаа.
Мөн ХХБ-ны ББГ-ын захирал Б.Оргил – Алтан гадас одон, ОУБГ-ын захирал О.Баярсайхан - Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.
Банк санхүүгийн салбарын нийт хамт олны зүгээс шагнагдсан удирдлагууддаа халуун баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл үлдээх