Өөрийнхөө зардлаар эх орноо төлөөлөн азийн аваргад оролцсон Т.Кайсар хүрэл медаль хүртжээ

.Graph
2026-05-21

“ТАШКЕНТ 2026” Өсвөр үеийн Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс U15 ангилалд, хөвгүүдийн 49кг жинд “Соёмбо” боксын клубийн тамирчин Т.Кайсар хүрэл медалын эзэн болсон. Тэгвэл өнөөдөр /2026.05.21/ баг, тамирчид эх орондоо ирэх юм. Т.Кайсар бага насны ангилалд эх орондоо ганцаараа хүрэл медаль өвөртлөн ирсэн бөгөөд өөрийн хувийн зардлаар боксын тэмцээндээ оролцож, Ази тивд ийнхүү эх орныхоо нэрийг цуурайтуулсан байна. 

Тамирчны гаргасан амжилтыг үнэлэн үндэсний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК Т.Кайсар болон түүний дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нарыг үнэ төлбөргүй эх оронд нь авчрахаар болжээ. Мөн зөвхөн энэ нислэгт зориулж онгоцоо томруулж, суудлын тоог нэмсэн байна.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe