Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах ерөнхий газар(ХХЕГ)-т ажиллаж, хилчид, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтыг нээн хэлэх үгэндээ "Яамны харьяа байгууллага, агентлагуудаас нэн тэргүүнд тус байгууллагад ажиллахаар болсон" хэмээн тодотголоо. Уулзалтад улсын нийт хил хамгаалах байгууллагынхан оролцож байгаа ба орон нутгаас цахимаар хамрагдсан.
Батлан хамгаалах бодлогын хувьд нэгдсэн тогтолцоотой, хууль хяналтын байгуулага хоорондоо уялдаа холбоотой байх учиртайг ХЗДХ-ийн сайд онцоллоо. Хил хамгаалалт бол хүний тоо, зэвсэг техникээр хэмжигдэхгүй. Орчин үеийн хил хамгаалалт бол мэдээлэл технологи, инноваци. Уламжлалт аргыг өөрчилж, шуурхай удирдлагын шинэ технологийг нэвтрүүлэх, дата, мэдээллийг шуурхай дамжуулах чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлэв. Сайд “төрийн дүрэмт хувцас, цэргийн цол нь давуу эрх бус, өндөр хариуцлага” гэдгийг онцлоод, албан тушаалаа урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, хүний эрх зөрчих, ашиг сонирхлын зөрчил гаргах зэрэг зөрчлийг хатуу хянана гэв.
Мөн салбарын сайд, Монгол Улсын иргэн, аав хүний хувьд дотоодын цэргийн, байгуулагад дэглэх, шоглох асуудал байх ёсгүйг анхаарууллаа. Энэ асуудалд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэж, аливаа хүчирхийлэл, дүрмийн бус харилцааг цаг минут тутам анхаарч, таслан зогсоохыг албан хаагчдаас хүсэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гаргаж, хил хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан
Сэтгэгдэл үлдээх