Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлсэн. Уг ажлын үр дүнг өнөөдөр /2026.05.21/ Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцлээ.
Халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлшийг хэрэглэжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат Улаанбаатар хотын 2025-2026 оны хүйтний улирлын агаарын чанарын харьцуулалтыг танилцуулахдаа агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцлов.
Хүйтний улирал буюу 2025 оны 10-12 сар, 2026 оны 01-04 дүгээр сарын агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх онуудын мөн үе 2024 оны 10-12 сар, 2025 оны 01-04 дүгээр сарын дундажтай харьцуулахад
Эрдэмтдийн зөвлөлөөс түлшний хэрэглээний тодорхой хувийг дотоодоос хангах ажлыг судалж, үр дүнг эцэслэх чиг үүргийг өгчээ.
Сэтгэгдэл үлдээх