Хуулийн төсөл: 4 ба түүнээс дээш хүүхэдтэй бол ипотекийн зээлд тэргүүн ээлжинд хамруулна

Г.Энэбиш
2026-05-21

ЗГ-аас гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэжээ. Тус хуулийн агуулга бүхэлдээ олоон хүүхэдтэй өрх рүү бодлогын дэмжлэг үзүүлэхээр чиглэгджээ. Гэтэл амьдралын өртөг, амтдрах орчин, сургуулийн хүртээмж зэргээс хамаарч Монгол улсад төрөлт буурсан дүнтэй байгаа. 2025 онд улсын хэмжээнд 56.7 мянган хүүхэд төрсөн нь сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшин болжэээ  10 жилийн өмнө манай улсын төрөлтийн тоо дээд рекордоо эвдэж жилд 82.8 мянган хүүхэд төрж байжээ. 

Залуучууд олон хүүхэдтэй болохгүй байгаа шалтгааныгтүүврийн аргаар судлахад орон байрны хүрэлцээгүй байдал, орчны хүртээмж, орлогын тогтворгүй байдал, хүүхэд өсгөх зардал өндөр зэрэг тодорхой шалтгаануудыг нэрлэж байна. 

Тэгвэл ЗГ-аас салбар яамнаас боловсруулах УИХ-д өргөн барих гэж байгаа Гэр бүлийг дэмжих тухай хуульд тусгахаар зэхсэн татвар, дэмжлэгийн талаарх мэдээллийг хүргэе. 

Олон хүүхэдтэй бол ипотекийн зээлд хамруулж, батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлнэ 

  • Энэ хуулийн төсөлд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээл авах бол тэргүүн ээлжинд хамруулахаар тусгажээ. Мөн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана. 
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.6-д заасан хуримтлалын нэрийн дансны хөрөнгөөр орон сууцны төлбөрийн 5 хувийг бүрдүүлсэн тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг эхний ээлжид түрээсийн орон сууцанд хамруулах.
  • Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан, эсхүл эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрээ эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад дэмжлэг үзүүлэх асуудлыг орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

Гэр бүлийн хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө

  • 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэгний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос 
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцны нөхцөлөө сайжруулах зорилгоор анхны орон сууцаа борлуулснаас олсон орлого
  • эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор байгальд ээлтэй эко жорлон худалдан авсан нь баримтаар нотлогдож байгаа бол уг зардалтай тэнцэх тухайн жилийн орлого.

                                     Ажил, амьдралын тэнцвэрийг хангах, ажилтанд чөлөө олгох нь

Гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор жилд нэг удаа 3 хүртэлх сарын хугацаанд хангах;

Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа эдлэхийг хүсвэл түүний ээлжийн нэмэгдэл амралтын хугацааг ажлын 2 өдрөөр нэмэгдүүлэн олгох

Халамж тэтгэмж

Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхдэд тухайн асрамжийн газар нь хадгаламжийн данс нээлгэж, хүүхдийн мөнгөн дэмжлэгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхдийн дэмжлэгийн 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.

Асрамжийн газар амьдарч байгаа хүүхдийн хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газар байрлах аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрсний дараа өөрт нь өгнө.

Хүүхэд нас барсан тохиолдолд хадгаламжийн дэвтрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өв залгамжлагчид, хууль ёсны өв залгамжлагч байхгүй тохиолдолд Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгнө.

Бүх шатны Засаг даргын хүлээх үүрэг

Барилга байгууламж, дэд бүтцийг гэр бүлд ээлтэй байдлаар төлөвлөх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, зам, гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах

хүсэлтийг харгалзан иргэнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох, орон байртай болгох, иргэнийг малжуулах, ажлын байртай болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг хуульчлан үүрэг болгожээ. 

 

  Хуулийн төслийн эхийг бүтнээр нь харах 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe