Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 214 дүгээр захирамжаар Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Жавхлан, С.Зулпхар, Э.Одбаяр, Д.Пүрэвдаваа нар багтжээ.
Сэтгэгдэл үлдээх