ХХБ-аас Бритто карттай харилцагч нартаа зориулсан Britto Care хөтөлбөрөө эхлүүллээ. Хэрвээ та Бритто карттай бол БНСУ-ын нэр хүндтэй, дээд зэрэглэлийн эмнэлгүүдээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм.
Дэлгэрүүлбэл, Britto Lady, Gold, Platinum карттай харилцагч нар Сөүл, Инчеон хотын нэр хүндтэй Gangnam Grand Eye Clinic, SNU нүдний эмнэлэг, Bioface гоо сайхны эмнэлэг, мөн Католик Квандонг Их Сургуулийн Олон улсын Гэгээн Мэригийн эмнэлэг зэрэгт картаараа төлбөрөө төлөөд 10-49 хувийн хөнгөлөлт эдлэх боллоо.
Католик Квандонг Их Сургуулийн Олон улсын Гэгээн Мэригийн эмнэлэг нь БНСУ-н Инчеон хотын дөрвөн том их сургуулийн эмнэлэгийн нэг юм. Солонгос улсад их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь хамгийн дээд 4-р шатлалын эмнэлэгт тооцогддог. Тус эмнэлэг нь зүрх судас, судсан доторх оношилгоо эмчилгээ, робот мэс засал, 4 том хавдар болох бүдүүн гэдэс, уушги, ходоод, эмэгтэйчүүдийн хөх, бамбайн хагалгаагаар улсдаа №1 эмнэлэг юм. Энэхүү эмнэлэгт харилцагч та Бритто картаараа бүтэн биеийн үзлэг, оношилгоонд 20%, бусад оношилгоо эмчилгээнд 10% хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин та тус эмнэлэгээр үйлчлүүлэхээр шийдсэн бол урьтаж ish2014feb@gmail.com мэйл хаягаар цаг авах хэрэгтэй шүү.
Энэхүү хөтөлбөрт МУСГЗ С.Цогтбаяр зураач гэр бүлийн хамт анхлан хамрагдсан юм. Тэд нүд болон бүтэн биеийн үзлэг шинжилгээнд орж, зөвлөгөө авсан тухай влогийг хүргэж байна.
Youtube link : https://youtu.be/VDEsDb8ThJM
Түүний влог нь зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна Монголчууддаа гадаадын эмнэлгийн үйлчилгээний чанар, орчныг бодитоор харах боломж олгож буйгаараа онцлог юм.
Сүүлийн жилүүдэд Монголчууд гадаад улс руу эмчилгээ, оношилгоо хийлгэх нь эрс нэмэгдсэн. Ийнхүү хэрэгтэй цаг үед нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар дахь БНСУ-н төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн төлөөлөгчийн газартай хамтран Britto Care хөтөлбөрөө эхлүүллээ. Цаашид эмнэлгийн сонголтууд ч илүү өргөжин нэмэгдэх юм.
Бритто карттай харилцагчдадаа зориулсан гадаад, дотоотын хөнгөлөлт, урамшуулал нэмэгдсээр байх тул та бүхэн картаа TDB Online-р болон өөрт ойр салбарт хандан захиалаарай.
Дэлхийн хаана ч БРИТТО карттай хамт
Сэтгэгдэл үлдээх