Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа. Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Үүнд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно. Одоогоор дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа юм. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Сэтгэгдэл үлдээх