Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Ираны мөргөлдөөнийг эцэслэх талаар мэдээлэл өгсний дараа газрын тосны үнэ огцом буурч эхэллээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн жишиг брент маркийн газрын тосны үнэ 5.5 хувиар буурч, баррель нь 97 ам.доллар боллоо.
Харин WIT газрын тосны үнэ 5.8 хувиар буурч, 90.99 ам.доллар болжээ.
Түүхий нефтийн үнэ буурч эхэлсэн ч мөргөлдөөн эхлэхээс өмнөх үеийнхээс өндөр байсаар байна. Мөргөлдөөнөөс өмнө брент газрын тосны үнэ баррель нь 70 ам.доллар байсан юм.
Трамп хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос “бүрэн сэргийлнэ” гэж мэдэгджээ.
Ням гарагт Трамп соишал хуудастаа “Иран цөмийн зэвсэг боловсруулж чадахгүй гэдгээ ойлгох ёстой" гэж дахин давтан хэлжээ. Харин Тегераны зүгээс уг цөмийн хөтөлбөр нь зөвхөн энх тайвны зорилготой гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан.
Олон Улсын Цөмийн Эрчим хүчний Агентлаг (IAEA)-ийн тооцоолсноор, Иран улс 441 кг 60 хувь хүртэл баяжуулсан урантай байгааг мэдээлсэн бөгөөд энэ дүн нь өнгөрсөн 2025 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт болохыг харуулжээ. Ийн хэмжээнд баяжуулсан уран нь цөмийн бөмбөгт ашиглагдаж болох ч хүчин чадлын хувьд бага байдаг байна.
Гэсэн ч тэд дорвитой ганцхан хөдлөхөд цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай концентраци болох 90 хувьд хүрэх боломжтой гэж шинжээчид үзсэн байдаг. Энэ хувьд хүрэхэд ойролцоогоор 10 цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломж бүрдэх аж.
Сэтгэгдэл үлдээх