Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зургаан сая орчим мал хорогдоод байна. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэсэн дүгнэлт гаргасан. 20 сая мал хорогдвол 20 мянга орчим малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэлтэй. Иймд Засгийн газраас малжуулах хөтөлбөрийг хоёр хэлбэрээр хэрэгжүүлэхнэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 107 тэрбум төгрөгийн хөрөнгөнөөс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийг урт хугацаатай, хүүгүй олгоно.
Хоёрдугаарт, бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд Мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.
Сэтгэгдэл үлдээх