Х.Нямбаатар: Хотын даргаа хотын иргэд нь сонгодог байх нь зөв

.Graph
2026-05-25

Хотын дарга асан Х.Нямбаатар цахимаар ерөнхий сайдыг бацаан минь гэж зандарч, судсаа тасартал тэмцэхээ мэдэгдсэн. Энэхүү үйл явдлаас 7 хоногийн дараа тэрээр өнөөдөр олны өмнө ил гарч Нийслэлийн хорооны хуралд орох үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Б.Пүрэвдагва гэдэг залуу хотын даргын ажлыг хийж чадна гэж харж байна уу?

-Намын удирдах зөвлөлөөс ирүүлсэн Б.Пүрэвдавга нам дээр бэлтгэгдсэн залуу. Хотын даргын ажлыг хэрхэн хийх нь ажлаа авсны дараа хотын иргэд л үнэлэх байх.  Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хороо  нэг л асуудал хэлэлцэнэ. Б.Пүрэвдавгын нэр МАН-ын Удирдах зөвлөлөөс санал ирүүлсэн. НЗД-аар томилох эсэх дээр саналыг хурааж, хэлэлцэнэ. Цаашид хот тогсоны эрх зүйн байдлын хуулийн дагуу НЗД бөгөөд УБ хотын захирагчийн нэг албан тушаал болгох хуулийн шинэчлэлийг бид хийсэн. Хотын даргаа хотын иргэд нь сонгодог байх нь зөв. Гэтэл хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Заалнаас өөр хүн нэр дэвших эрхтэй. Би хуралаа нээгээд удирдаад явна.

Шинээр томилогдох хотын даргад та юу захих вэ?

-Бидэнд хоёр тулгадсан асуудал бий. Нэг нь түгжрэл, нэг нь утаа. Бид утааг 35 хувиар бууруулж чадсан. Түгжрэлийг 11 хувиар бууруулсан. Бид энэ жил 11 мянган өрхийг газанд холбох ажил хийгдэж байна. 2100 нам даралтын тогоо 170 орчим уурын зуухыг газ болгож чадвал утаа дахиад 30 орчим хувиар буурах боломжтой. Улаанбаатар хотын шатахууныг евро стандарт руу шилжих ажлыг хийх ёстой. Түгжрэлтэй холбоотой Туулын хурдны зам, тойрог хурдны замын төслийг үргэлжлүүлэх байх. Энэ ажлыгхийж чадвал 50 хувиар түгжрэл буурна.

Хэвлэл мэдээллийн ажилтныг 48 цаг саатуулсан гэж үнэн үү?
-Кибер халдсан үйлдсэн гэх агуулгаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтан Сарангэрэлийг 48 цаг саатуулсан нь үнэн. Одоо ажлаа хийж байгаа. Хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа хүмүүс дээр шалгалт явуулахдаа хуульд нийцүүлж хяналт шалгалтаа хийгээсэй. Бид 1948 оны хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1992 оны үндсэн хуулиар хэвлэн нийлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Кибер халдлага үйлдсэн агуулгаар шалгаж байгаа нь буруу гэж хуульчийн хувьд үзэж байгаа. Нийслэлийн МАН-ын хорооны дарга хотын дарга байх ёстой юу? Хуулиараа үндсэн хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хууль зэрэг хуулиудаар зохицуулагдана. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд хот суурин газруудыг хотын статустай болгох. Захирагчийг нь оршин суугчид нь сонгодог байя, нийслэлийг 2028 онд шилжилт хийе гээд хойшлуулсан.
Махны асуудал эцсийн байдлаар тодорхой болсон уу?

Орон андуурч бичсэн асуудлыг эрүүгийн цагдаагаас шалгасан. Нөөцийн махыг бүр эрт худалдаанд гаргуулсан. Бүх нөөцийн махыг 1 сард гаргасан. Бид 7000 мянган тонныг өнгөрсөн жил нөөцлөөд зарагдаж дуусахгүй намар хүргэсэн. Ингээд Занданшатар сайд 1 сараас зар гэсэн

чиглэл өгсөн. Шатахууны үнэ өсөхөөр нь бид үнийг нь 1000 гаран төгрөгөөр үнийг нь нэмсэн. Бид компаниудад хяналт тавих л үүрэгтэй Дахиж би мах яримааргүй байна.

Мега төслүүдийг шалгах ажиллагаа ямар явцтай байгаа бол...

Нийслэлийн мега төслүүдийг шалгасаар л байна. Бараг сар ажиллаж байна. Олон ажлын хэсгүүд гарсан байна. Мах, санхүү, төсөв, том төслүүд гээд олон ажлын хэсэг гарсан байна. Нэг мөр шалгаад дуусахаар нь олон нийтэд мэдээллээ сайн хийгээсэй.

Уушгины 3 судсаа тасартал тэмцэнэ гэсэн тэр хэвээрээ байгаа юу?

Ерөнхий сайдтай уулзсан уу? Уулзаагүй ээ. Шалгалтууд дуусахаар би дахиж мэдээлэл хийнэ. Хэн буруутай нь яригдах ёстой

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe