Өнгөрсөн бямба гарагт болсон дуучин ThunderZ тоглолт хөл тавих зайгүй, зарим тасалбар авсан хүмүүс тоглолт руугаа орж чадсангүй гэх бухимдсан сэтгэгдэл цахим орчинд хөвөрсөн юм. Хэт ашгийн төлөө үзэгчдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Зохион байгуулалтаа сайжруулахгүй бол бугуйвч тараах хэсэг дээр бөөгнөрөл үүсэж олон цагийн дугаарлалт бий болгосон тухай шүүмжлэл үе үе өрнөдөг. Иймээс тоглолт зохион байгуулагч болон түрээслүүлэгч буюу төв цэнгэлдэх хүрээлэн хамтран хариуцлагаа сайжруулах цаг болжээ.
Энэ шүүмжлэлийн мөрөө eagle.mn телевизээс дараах тодруулгыг авчээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн ххк-ийн захирал Д.Лхагвадулам: Артист ThunderZ манайхтай 25 мянган үзэгчтэй тоглолт хийнэ гэж гэрээ байгуулсан. Манай цэнгэлдэхийн багтаамж дээд тал нь 25 мянга байдаг.
Илүү билет зарсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувийн торгууль ногдуулдаг. Мөн дахин манайхтай гэрээ байгуулж тоглолт зохион байгуулах эрхгүй болно.Тоглолттой холбоотой бүх асуудлыг тоглолт кохион байгуулагч тал хариуцдаг. Бид тасалбар борлуулагчтай харилцдаггүй. Бид гэхдээ удаад яг хэдэн тасалбар зарсан зэргийг нягтлах ажлыг албан бичгээр хариулт авахаар хүлээж байна. тоглолтын үеэрх иргэний бичлэгийг хавсаргав
Сэтгэгдэл үлдээх