НИТХ-ын 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг НЗД-аар томилохыг уламжлахаар боллоо

Ц.Чимэдцэеэ
2026-05-26

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд өрсөлдөгчгүй нэр дэвшиж буй Б.Пүрэвдагвыг Ерөнхий сайдад уламжлах асуудлаар НИТХ ээлжит бусаар хуралдлаа.

Ийнхүү хуралд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар түүнийг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Бяруузанын Пүрэвдагва нь 1990 оны дөрөвдүгээр сарын 12-нд Хэнтий аймагт төрсөн.

БОЛОВСРОЛ:

  • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль /БҮРЭН ДУНД/
  • 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал /БАКАЛАВР/
  • 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаа /МАГИСТР/

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2012 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний туслах
  • 2020 оноос нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч

Түүний хувьд Засгийн газартай нягт хамтран ажиллаж, мөрийн хөтөлбөрийнхөө дагуу буюу Х.Нямбаатарын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe